Tuesday, October 21, 2008

Мөнх бусын тухай бүх нууцыг þунд чи нууж чадсангүй вэ?...

Амьдрал би чамд хэтэрхий хайртай байснаас
Амсах ёстой жаргалаа цагаас эрт хүртлээ
Амар амгалан нөгөө ертенц
Аяар аяархан дуудаад байх боллоо.
Мөнх бусын тухай бух нууцыг
Юунд чи нууж чадсангуй вэ?
Цэцэг бүгдийн унэр ялдам дэлбээ
Чиний үзэсгэлэнг мартана гэж санашгүй.
Цэн цэнгийн нартай бүлээн бороо
Чиний нулимсыг дахиад хэзээ ч нөхөшгүй.
Од одны дууг сонсох дуртай байсан
Олон сайхан охидод би дурласан
Орон саарал уулэнд ч би хайртай байсан
Орчлон чамд би дэндүү хайртай байсан шүү.
Ширхэг өвсөөр чинь ишиг шиг тэжээсэнд жаргалтай
Шумуул ялаанд чинь цусаа харамласан нүгэлтэй
Эцэслэхэд дээр минь өвс ногоо л ургана
Эхлээд лууль шарилж, хожим нь цэцэг ургана шүү.
Амар амгалан нөгөө ертенц
Аяар аяархан дуудаад байх боллоо
Хайрлаж дурлаж явсан бүгдээсээ
Хагацна гэхээр нулимс бүрхээд байна.

0 сэтгэгдэл::